Витамин Д нь хүний бие махбодын̆н хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тосонд уусдаг аминдэм юм. Витамин Д нь кальцийн шимэгдэлт болон яс, булчингийн хэвийн үйл ажиллагаа, дархлаа тогтолцоо гэх мэт хүний биеийн 200 гаруй үйл ажиллагаанд оролцдог болох нь тогтоогдсон байдаг. Д витамин дутагдлаас болж хүний бие махбодын хэвийн үйл ажиллагаа алдагдаж өвчин тусах эхлэл нь болдог. Тэгвэл таны бие Д витамин дутагдалтай байна уу эсвэл үгүй юу гэдгээ сонжоод үзээрэй
Асуулт 1: Та хэдэн настай вэ?
а. 50-аас дээш /1 оноо/
б. 50-аас доош /2 оноо/
Асуулт 2: Таны арьс ямар өнгөтэй вэ?
а. Бараан арьстай /1 оноо/
б. Боровтор арьстай /2 оноо/
в. Цайвар арьстай /3 оноо/
Асуулт 3: Та өдөрт хэдэн аяга Д витаминаар баяжуулсан сүү уудаг вэ?
а. Огт уудаггүй /0 оноо/
б. 1 аяга сүү уудаг /1 оноо/
в. 2 аяга сүү уудаг /2 оноо/
г. 3-аас дээш аяга уудаг /3 оноо
Асуулт 4: Та Д витамин агуулсан хүнсний нэмэлт хэрэглэдэг үү?
а. Үгүй /0 оноо/
б. Тийм /3 оноо/
Асуулт 5: Та Д витаминаар баялаг хүнс хир хэрэглэдэг вэ?
а. Огт үгүй /0 оноо/
б. 7 хоногт 1-2 удаа /0 оноо/
в. 7 хоногт 3-6 удаа /1 оноо/
г. Өдөрт бүр /2 оноо/
Асуулт 6: Таны булчин, яс, үе мөч, нуруугаар өвддөг үү?
а. Үгүй /1 оноо/
б. Тийм /0 оноо/
Асуулт 7: Та өдөрт дунджаар хэдэн цагийг гадаа өнгөрөөдөг вэ?
а. 30 минутаас бага /0 оноо/
б. 30 минутаас 1 цаг /1 оноо/
в. 1 цагаас илүү /2 оноо/
Асуулт 8: Та нарнаас хамгаалах тос түрхдэг үү?
а. Гадуур гарах бүрдээ түрхдэг /0 оноо/
б. 5-15 минут наранд гарсныхаа дараа түрхдэг /1 оноо/
в. Зөвхөн зуны саруудад түрхдэг /2 оноо/
г. Хааяа эсвэл огт түрхдэггүй /2 оноо/
Та нийт хэдэн оноо авсан вэ? Доорх хариултаас Д витамины дутагдалтай байгаа эсэхээ үзээрэй
0-7 оноотой бол: Та Д витамины дутагдалтай байна. Таны хувьд зөвхөн хоол хүнснээс Д витамины хэрэгцээгээ хангах боломжгүй тул Д витамины шинжилгээ хийлгэн эмчийн зөвлөгөө авч нэмэлтээр эмчилгээний тунгаар Д витамин уух шаардлагатай.
8-12 оноотой бол: Танд Д витамин хангалтгүй байна. Д витаминаар баяжуулсан хүнс өдөр бүр хэрэглэж байх хэрэгтэй эсвэл нэмэлтээр витамин Д 1000 оун-ээр өдөр бүр жилийн 4-н улиралд уух шаардлагатай.
13 болон түүнээс дээш оноотой бол: Таны Д витамины түвшин хангалттай. Та өвөл, хавар, намрын улиралд Д витаминаар баяжуулсан хүнсийг эсвэл витамин Д1000 оун-ээр агуулсан витаминыг хэрэглэж байхад болно.
Танд Англи улсын Natures aid брендийн витамин Д1000 оун-тэй амин дэмийг санал болгож байна. Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл зурган дээр дараарай